Нүүр Нарны идэвхжил |
|---|
|
|
| Сайтад зочлогсодын статистик |
|---|
|
|
|
Сонирхогчийн радио холбоо Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын (ITU) албан ёсны бичиг баримтуудад “Сонирхогчийн” гэсэн хэллэг олонтоо тааралддаг. Анх 1865 онд “Олон Улсын Телеграфын Холбоо” нэртэй байгуулагдаж одоогоор 150 орчим улсыг эгнээндээ нэгтгэсэн засгийн газар хоорондын энэ байгууллагын үндсэн зорилго нь радио холбоо, радио нэвтрүүлэг, радиолокаци, сансарын холбоо зэрэг радио долгион хэрэглэдэг салбаруудын үйл ажиллагааг зохицуулах, стандарчлах үндсэн үүрэгтэй юм байна. Гэтэл энэ байгууллагын бичиг баримтанд сонирхогчийн гэсэн нэр томьёо яагаад байнга дурдагддаг юм бэ? Радиосонирхогчид нь урт долгионоос хэт богинодолгион хүртэлх радио долгионы маш өргөн зурваст радио өргөн нэвтрүүлэг, албаны холбоо, телевиз болон ФМ нэвтрүүлэг явуулж байгаа давтамжтай ойролцоо байрласан 21 диапазонуудыг албан ёсоор эзэмшдэг. Эдгээр диапазонуудын зурвасын өргөнийг нэмбэл 15 ГГц!!! болно. Энэ асар их өргөн зурвас дээр телефон, телеграф, телетайп, өгөгдөл, телевизийн модуляцаар холбоо тогтоох төдийгүй мэдээлэл дамжуулах үйл ажиллагаа явуулна. Сонирхогчид радио долгионоор шууд хоорондоо, эсвэл сонирхогчийн хиймэл дагуул, сар зэргийг ашиглан холбоо барьдаг төдийгүй радио болон телевизийн нэвтрүүлэг явуулах боломжтой. Өөрөөр хэлбэл радиосонирхогчид бүх төрлийн холбооны бизнес хийх боломжтой давтамжуудыг эзэмшдэг. Ийм ч учраас ОУЦХБайгууллагын бичиг баримтанд “Радиосонирхогч нь ямар нэгэн материаллаг сонирхолоор бус гагцхүү өөрийн радиотехник, электроникийн сонирхолоор хичээллэдэг, эфирт холбоо барих эрх бүхий лицензтэй хүмүүс байна” гэж албан ёсоор тодорхойлсон байдаг. Радиоспортын үндсэн төрөл болох сонирхогчийн радио холбоогоор одоо дэлхий дахинд 2 сая орчим хүн хичээллэж байна. Сонирхогчид нь Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагаас (ITU) хуваарилсан долгионууд дээр радио холбооны бүх төрлийн модуляцаар гадаад, дотоодын сонирхогчидтай холбоо барих албан ёсны зөвшөөрлийг тухайн улсынхаа харилцаа холбооны эрх бүхий байгууллагаас авсан хүмүүс юм. |


